Гурван хувийн хүүтэй зээлийг 8 599 зээлдэгчид олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-26 17:31:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ажлын байрыг дэмжих зээлийг энэ сарын 23-ны байдлаар 7290 иргэнд 267,3 тэрбум, 1309 аж ахуйн нэгжид 328,8 тэрбум төгрөг олгожээ.


Зээлийн 2996 нь Улаанбаатарт, 5603 нь орон нутагт олгосон байна. Нийт дүнгээр гурван хувийн хүүтэй 596,1 тэрбум төгрөгийн зээлийг 8 599 зээлдэгчид олгоод байгааг Сангийн яам мэдээлэв.  


Монголбанкны дахин санхүүжилтийн зээлийн тухайд 1 667 зээлдэгчид 268 5 тэрбум төгрөгийн зээл олгосон бол ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 3 099 зээлдэгчид 228,7 тэрбум төгрөгийн зээл олгожээ.


“Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний нэг хэсэг болох хөдөө аж ахуйн зээлийн хувьд СЯ, ХХААХҮЯ, Монголбанк болон банкны санхүүжилтийн гэрээ хийж байгаа.


Хөдөө аж ахуйн зээлийг мөн 3 хувийн хүүтэйгээр, банкны өөрийн эх үүсвэрээр олгох бөгөөд ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг хүртэл, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөг хүртэл, малчдыг дэмжих зээлд 200 тэрбум төгрөг зарцуулагдах аж.

 

Связанные новости