Арменийн Ерөнхий сайд огцорч буйгаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЕРЕВАН. /Reuters/.
Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян
ирэх зургаадугаар сард болох парламентын ээлжит бус сонгуулийг угтан огцорч
буйгаа ням гарагт мэдэгдэв.
“Зургаадугаар
сарын 20-нд парламентын сонгууль явуулах шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд миний
бие Арменийн Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байна” гэж тэрбээр ард
түмэндээ хандан телевизээр үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
Мөн Н.Пашинян намаа
сонгуульд оролцоно гэдгийг, өөрийгөө ерөнхий сайдын албан тушаалын төлөө нэр
дэвшинэ гэдгээ мэдэгдсэн байна.
Арменийн Үндсэн
хуулийн дагуу парламентын ээлжит бус сонгуулийг ерөнхий сайд огцорч, шинэ ерөнхий сайдыг нэр дэвшүүлээгүй тохиолдолд л явуулдаг ажээ.
Арменид зургаадугаар
сард парламентын сонгууль явуулж, өөрөө дөрөвдүгээр сард огцорно гэдгээ Н.Пашинян гуравдугаар сарын эхээр мэдэгдсэн юм.