"Дархан хөвөн", "Дархан нэхий" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 44 ХК-ийн 1,115,481,535.98 төгрөгийн үнийн дүн бүхий 1.2 сая хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 10 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Дархан хөвөн" (DAH+15.00%) болон "Дархан нэхий" ХК (NEH+6.95%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" (UID-12.05%) болон "Ремикон" ХК (RMC-6.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 63,876 нэгж эрхийг нийт 18.8 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.09 хувиар буурч, 34041.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,712,995,150,059.44 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.