Гурван хувийн хүүтэй зээлийг орон нутагт түлхүү олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойших 22 дахь өдрийн байдлаар 509.6 тэрбум төгрөгийг 7116 мянган ААН, бизнес эрхлэгч хүртээд байна. Үүнээс нийслэлд 279.6 тэрбум төгрөгийг 2897 зээлдэгчид олгожээ.
Харин аймаг, орон нутагт 230 тэрбум төгрөгийг 4219 зээлдэгчид олгоод байна. Эндээс харахад бизнес эрхлэгч нарт үзүүлж буй, тэдний үйл ажиллагааг дэмжих хөнгөлөлттэй буюу гурван хувийн хүүтэй зээлийг орон нутагт түлхүү олгоод буйг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээллээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх" 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд бизнес эрхлэгчид болон дотоодын ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжиж, ажлын байр бий болгоход зориулан дээрх зээлийг олгож буй юм.