"Мандал Даатгал", "Оллоо" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-12 20:49:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 53 ХК-ийн 1,251,134,651.79 төгрөгийн үнийн дүн бүхий 1.6 сая хувьцаа арилжив. Үүнээс 25 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Мандал Даатгал" (MNDL+12.76%) болон "Оллоо" ХК (OLL+8.73%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сонсголон бармат" (SSG-9.50%) болон "Шивээ овоо" ХК (SHV-7.21%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 70,341 ширхэг нэгж эрхийг нийт 20,388,585 төгрөгөөр арилжив. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 үнэт цаасыг 306,000 төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.37 хувиар өсөж, 34,152.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,706,166,612,636 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости