"Монгол даатгал"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-09 20:05:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 32 ХК-ийн 1,166,040,235.75 төгрөгийн үнийн дүн бүхий 634,913 хувьцаа арилжив. Үүнээс 21 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр "Монгол даатгал" (MDIC+11.90%) болон "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC+8.34%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шилтгээн" (MSH-10.71%) болон "Дархан хөвөн" ХК (DAH-5.80%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 71,379 нэгж эрхийг нийт 19.7 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.38 хувиар өсөж, 34026.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,695,850,875,616.91 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости