"Гутал", "Шарын гол"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-24 17:53:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 50 ХК-ийн 638,653,752.35 төгрөгийн үнийн дүн бүхий 1.5 сая хувьцаа арилжив. Үүнээс 23 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 25 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр "Гутал" (GTL+14.97%) болон "Шарын гол" ХК (SHG+14.62%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тээвэр дархан" (TEE-14.96%) болон "Тав" ХК (TAV-14.86%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байв.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 66,374 нэгж эрхийг нийт 15.8 сая төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.36 хувиар өсөж, 34363.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,659,149,698,089.56 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости