"Бэрх Уул", "Монгол шуудан" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-16 19:21:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 46 ХК-ийн 651,365,395.11 төгрөгийн үнийн дүн бүхий 3.3 сая хувьцаа арилжив. Үүнээс 27 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Бэрх Уул" (BEU+14.96%) болон "Монгол шуудан" ХК (MNP+14.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" (HML-14.84%) болон "Ариг гал" ХК (EER-4.17%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 817,829 нэгж эрхийг нийт 195.8 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр арилжсан байна.

ТOP-20 индекс 1.26 хувиар өсөж, 34475.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,667,531,797,727.52 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости