ОУВС-гийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Юн Сок Хёныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, "COVID-19" цар тахлын үед Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, үндэслэл, үр дүнгийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.
ОУВС-гийн суурин төлөөлөгч ноён Юн Сок Хён "COVID-19"-ийн цар тахлын энэ хүнд нөхцөлд эдийн засгийг дэмжих чиглэлд Засгийн газар, Монголбанкнаас бодлогын шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг онцолж, цаашид санал солилцож хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar