Колумби “AstraZeneca”-гийн вакциныг бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-24 13:38:54

БОГОТА. /CNN/. Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн коронавирусний вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олголоо гэж Колумбийн Эмийн хяналтын газрын дарга Хулио Сезар Алдана мягмар гарагт мэдэгджээ.


Түүний мэдээлснээр, Колумби Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан ойрын долоо хоногуудад “AstraZeneca”-гийн вакцины эхний тунгуудыг хүлээн авах ажээ.


COVID-19”-ийн вакцинжуулалтыг энэ сарын 17-ноос эхлүүлсэн Колумби коронавирусний гурав дахь вакцинд зөвшөөрөл олгож буй нь энэ бөгөөд өмнө нь “Pfizer/BioNTech”-ийн вакцин, Хятадын “SinoVac”-ийн вакцинд зөвшөөрөл олгосон байна. 

Связанные новости