Хөрөнгийн биржид өнөөдөр 4.2 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-23 18:10:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 23-нд энгийн арилжаагаар 42 ХК-ийн 1,254,345,235.46 төгрөгийн үнийн дүн бүхий 4.2 сая хувьцаа арилжив. Үүнээс 23 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Ард кредит ББСБ" (ADB+15.00%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND+14.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Техник импорт" (TEX-15.00%) болон "Ард Даатгал" ХК (AIC-4.73%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 250,675 ширхэг нэгж эрхийг нийт 41,430,256 төгрөгөөр арилжив. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 49 үнэт цаасыг 4.9 сая төгрөгөөр, багцын арилжаанд нийт 13.6 сая үнэт цаасыг 1,021,950,662 төгрөгөөр тус тус арилжсан байна.  

ТOP-20 индекс 5.25 хувиар өсөж, 30756.76 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,511,531,338,136.21 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости