"Ард кредит”, "Сонсголон бармат”-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр, 2 дугаар сарын 22-нд энгийн арилжаагаар
50 ХК-ийн 1,554,980,291.97 төгрөгийн үнийн дүн бүхий 5.6 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 22 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 22 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол
6 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Ард
кредит ББСБ" (ADB+14.99%) болон "Сонсголон бармат" ХК (SSG+14.95%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол
секюритиес" (MSC-9.60%) болон "Бэрх Уул" ХК (BEU-8.40%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай
ХОС-ийн 357,914 ширхэг нэгж эрхийг нийт 62 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн өдөр багцын арилжаанд нийт 460,000 ширхэг
үнэт цаасыг 644 сая төгрөгөөр арилжив.
ТOP-20 индекс 2.09 хувиар
өсөж, 29221.77 нэгжид хүрсэн бол зах зээлийн
үнэлгээ 3,464,255,082,064.59 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.