"Ард санхүүгийн нэгдэл", "Сонсголон бармат”-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр, 2 дугаар сарын 16-нд энгийн
арилжаагаар 42 ХК-ийн 665,708,260.35 төгрөгийн
үнийн дүн бүхий 2.7 сая ширхэг
хувьцаа арилжив. Үүнээс
23 ХК-ийн хувьцааны
ханш өсөж,
16 ХК-ийн хувьцааны
ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Ард
санхүүгийн нэгдэл" (AARD+14.98%) болон "Сонсголон бармат" ХК
(SSG+14.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Ремикон" (RMC -8.76%) болон "Материалимпекс" ХК
(MIE-5.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 106,381 нэгж эрхийг нийт 12.6 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн
арилжаанд нийт 295 ширхэг үнэт цаасыг 29.5 сая төгрөгөөр арилжив.
ТOP-20 индекс 4.57 хувиар
өсөж, 24746.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,165,068,329,046.25 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.