"Нийслэл өргөө", "Силк нэт" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр, 2 дугаар сарын 15-нд энгийн
арилжаагаар 47 ХК-ийн 2,577,693,853.40 төгрөгийн үнийн дүн бүхий 15.3 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан
бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Нийслэл
өргөө" (NUR+15.00%) болон "Силк нэт" ХК (GFG+14.68%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа
холдингс" (HML-14.40%) болон "Материалимпекс" ХК (MIE-5.45%)-ийн хувьцаа
хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай
ХОС-ийн 35,188 ширхэг нэгж эрхийг нийт 3,931,395 төгрөгөөр
арилжигдсан байна. Мөн
өдөр багцын арилжаанд нийт 282,885 ширхэг үнэт цаасыг 1,131,540,000 төгрөгөөр арилжсан
байна.
ТOP-20 индекс 2.32 хувиар өсөж,
23665.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,121,095,994,942.79 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.