“BioNTech” Герман дахь шинэ үйлдвэртээ вакцин үйлдвэрлэж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-11 12:12:16

БЕРЛИН. /DW/. Германы вакцин үйлдвэрлэгч “BioNTech” компани Марбург хот дахь шинэ үйлдвэртээ үйлдвэрлэлийн ажиллагаагаа эхлүүлснээ лхагва гарагт мэдэгджээ. Ингэснээр Европын Холбоо руу хийх вакцины нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа ажээ.


BioNTech” компанийн мэдээлснээр, уг үйлдвэрт “BioNTech-Pfizer”-ийн вакцины идэвхтэй бүрэлдэхүүнийг хэдийн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2021 оны эхний хагаст 250 сая хүртэлх тун вакцин үйлдвэрлэж, цаашлаад жилд үйлдвэрлэх тунгийн тоог 750 саяд хүргэхээр төлөвлөжээ.


Европын эмийн агентлаг шинэ үйлдвэрийн эмийн бүтээгэдэхүүнд хийх эхний чанарын шалгалтаа хоёр юм уу гуравдугаар сард явуулах төлөвтэй байна. “BioNTech”-ийн мэдээлснээр, Марбургийн үйлдвэрт үйлдвэрлэсэн эхний вакцинуудыг дөрөвдүгээр сарын эхнээс түгээх ажээ. 

Связанные новости