"Нийслэл өргөө", "Сонсголон бармат"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 10-нд энгийн арилжаагаар 51 ХК-ийн 1,459,715,961.70 төгрөгийн үнийн дүн бүхий 7,759,403 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 32 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Нийслэл өргөө" (NUR+15.00%) болон "Сонсголон бармат" ХК (SSG+14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан зочид буудал" (DZG-7.10%) болон "Адуун чулуун" ХК (ADL-5.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 45,671 ширхэг нэгж эрхийг нийт 4,939,273 төгрөгөөр арилжив. Мөн өдөр багцын арилжаанд нийт 666,666 ширхэг үнэт цаасыг 1,999,998,000 төгрөгөөр арилжсан байна.
ТOP-20 индекс 1.04 хувиар буурч, 22680.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,103,655,688,613.81 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.