Иранд вакцинжуулалтыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-07 12:49:44

ТЕХРАН. /IRNA/. Иранд “COVID-19”-ийн вакцинжуулалтыг ойрын өдрүүдэд эхлүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Хасан Рухани бямба гарагт болсон коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн уулзалтын үеэр мэдэгджээ.


“Аминд халтай вирус дэлхий даяар хүнд нөхцөл байдлыг үүсгээд байгаа энэ үед цар тахалтай тэмцэх хамгийн сайн арга зам бол урьдчилан сэргийлэх юм” гэдгийг Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.


Х.Руханигийн мэдээлснээр, Ираны 84 сая иргэний дархлаажуулахад 5-8 сарын хугацаа шаардлагатай ажээ. Мөн Засгийн газар вакцин үйлдвэрлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ.


"ОХУ-ын “Спутник V” вакцины эхний нийлүүлэлт пүрэв гарагт ирнэ" гэж Ираны Иргэний нисэхийн удирдах газрын дарга Мохаммад Хасан Зибахш өмнө нь мэдээлсэн байна. 

Связанные новости