“COVAX” энэ оны эхний хагаст 337 сая тун вакцин түгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /Xinhua/.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилгоор санаачилсан “COVAX” хөтөлбөр ядуу буурай орнуудад энэ оны
эхний хагаст 337 сая тун вакциныг түгээхээр төлөвлөж байна.
Эпидемийн бэлэн
байдлын инновацийн эвсэл, “Гави” холбоо, ДЭМБ-ын вакцин түгээх урьдчилсан
тайланд дурдсанаар, 337 сая тун вакцин нь эхний ээлжид вакцин олгох 140 гаруй
орны хүн амын 3.3 хувийг дархлаажуулахад хүрэлцэх ажээ.
Гэсэн хэдий ч ДЭМБ-ын
Онцгой байдлын үед ашиглах эм бэлдмэлийн бүртгэлтэй холбоотойгоор хойшлох, нийлүүлэлтийн
сүлжээ тасалдах, ложистикийн асуудал гарах зэрэг янз бүрийн нөхцөл байдал үүсэж
болзошгүйг “COVAX” анхааруулжээ.
Африкийн орнуудаас
Өмнөд Африк, Кабо-Верде, Руанда зэрэг улс эхний ээлжид вакцин хүлээн авах
төлөвтэй байна.
БНХАУ-ын хувьд хөгжиж
буй орнуудын нэн шаардлагатай хэрэгцээг хангахын тулд “COVAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлнэ
гэдгээ лхагва гарагт мэдэгдсэн юм. БНХАУ “COVAX” хөтөлбөрт 2020 оны 10 дугаар сарын 8-нд албан
ёсоор нэгджээ.