Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 34.4 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-25 13:53:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 7,964,250,429.10 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 53 компанийн 34.4 сая хувьцаа 3,850,645,219.10 төгрөгөөр арилжсан  байна.



Багцын арилжаагаар: өнгөрсөн 7 хоногт 35 сая ширхэг компанийн багцыг нийт 3,761,639,000 төгрөгөөр арилжжээ. 



"ЛэндМН ББСБ" ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс 8.9 сая хувьцаа худалдан авч, 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс 2021 оны 1 дүгээр сарын 22-ныг хүртэл хугацаанд нийт 32.8 сая энгийн хувьцааг худалдан аваад байна

Компанийн өрийн хэрэгслийн арилжаагаар: 2021 оны 1 дүгээр сарын 18-22-нд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 11 ширхэг компанийн бондыг нийт 1.1 сая төгрөгөөр арилжсан байна.   

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 479.155 нэгж эрхийг нийт 52,281,440.96 төгрөгөөр арилжив. 

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар: өнгөрсөн 7 хоногт 279 үнэт цаасыг нийт 112,505,000.00 төгрөгөөр арилжсан байна. 1 дүгээр сарын 22-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,966,800,335,442 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 21,315.85 нэгж болж өмнөх 7 хоногоос 11.66 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Связанные новости