Хөрөнгийн биржид 28 ХК-ийн 1 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 22-нд энгийн арилжаагаар 28 ХК-ийн 401,896,055.93 төгрөгийн үнийн дүнтэй 1 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.98%) болон "Дархан гурил тэжээл" ХК (DAR+14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" (OLL-14.70%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-9.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 85.268 нэгж эрхийг нийт 9.2 сая төгрөгөөр арилжсан байна.
ТOP-20 индекс 1.93 хувиар өсөж, 21315.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,966,800,335,442.07 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.