Хөрөнгийн биржид өнөөдөр 1.5 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-12 20:48:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 12-нд энгийн арилжаагаар 34 ХК-ийн 357,807,419.87 төгрөгийн үнийн дүнтэй 1.5 сая хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн  хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн  хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв

Энэ өдөр "Техник импорт" (TEX+14.99%) болон "Жуулчин говь" ХК (JGV+14.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шуудан" (MNP-10.35%) болон "Мик холдинг" ХК (MIK-9.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 34.808 нэгж эрхийг нийт 3.7  сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр багцын арилжаанд нийт 786.260 үнэт цаасыг 786.2 сая төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.92 хувиар өсөж, 19293.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,014,518,504,221.76 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости