Их Британи, Европын Холбоо визгүй зорчих журмыг хэвээр авч үлдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-25 11:42:50

БРЮССЕЛЬ. /Kommersant/. “Brexit”-н дараах харилцааны тухай Европын Холбоо, Их Британийн хэлэлцээрт чөлөөт худалдаа, визгүй зорчих журам, далайн нөөц, зах зээлд хүрэх тэнцвэртэй нөхцөлийг бүрдүүлэх, хориг арга хэмжээнүүдийг зохицуулах боломжийг хэвээр авч үлдэнэ.


Энэ тухай “Brexit”-ийн асуудлаарх хэлэлцээнд ЕХ-г төлөөлөн оролцож буй Мишель Барнье Брюссельд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“Brexit”-н дараах хэлэлцээрт татваргүй, квотгүй чөлөөт худалдаа, талуудын усан болон агаарын орон зай, нутаг дэвсгэрүүдэд хязгааргүй нэвтрэх, загас агнуурын аж ахуй эрхлэх тэнцвэртэй нөхцөлийг бүрдүүлэх боломжийг тусгажээ. Талууд хэм хэмжигдэхүүний зөвшилцөлд хүрч, үүний үндсэн дээр зах зээлд тэнцвэртэй оролцох боломжийг хэлэлцээрт заасан” хэмээн тэрбээр ярьжээ.


Гадаад бодлого, батлан хамгаалахын асуудлаар ЕХ-той нэгдмэл байр суурьтай байхыг Их Британи зөвшөөрөөгүй хэдий ч хориг арга хэмжээний асуудлаар баримтлах бодлогоо уялдуулахыг дэмжжээ. Ингэхдээ хориг арга хэмжээг аль болох богино хугацаанд нэвтрүүлэх шаардлага гарсан тохиолдолд ЕХ-той зөвшилцөхгүйгээр дангаар хориг авах эрхээ Их Британи хэвээр нь үлдээж байгаа аж.  Үүнээс гадна Их Британи Европын “Эразмус” оюутан солилцооны хөтөлбөрт оролцохоос татгалзжээ. 

Связанные новости