"Хар тарвагатай", "Бодь Даатгал"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-15 17:39:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 15-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 ХК-ийн 274,747,469.37 төгрөгийн үнийн дүнтэй 7.1 сая хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Хар тарвагатай" (TVT+12.50%) болон "Бодь Даатгал" ХК (BODI+7.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик холдинг" (MIK-1.25%) болон "Женко тур бюро" ХК (JTB-1.11%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 1,781 ширхэг нэгж эрхийг нийт 186,973 төгрөгөөр арилжаалсан байна. ТOP-20 индекс 0.2 хувиар өсөж, 17789.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,610,343,838,702.52 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости