Ираны “Amad News” мэдээллийн цахим хуудасны эрхлэгчийг цаазаар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-13 11:43:35

ТЕХРАН. /TASS/. Ираны эрх баригчид “Amad News” мэдээллийн цахим хуудасны эрхлэгч Рухолл Замын цаазаар авах ялыг гүйцэтгэсэн тухай радио, телевизийн “IRIB” корпорац мэдээлжээ.


Түүнд гадаадын тагнуулын байгууллагуудтай хамтран ажилласан хэргээр цаазаар авах ял оноосон юм. Ялыг бямба гаргийн өглөө дүүжилж гүйцэтгэсэн байна.


Рухолл Замд оноосон цаазын ялыг Ираны дээд шүүх хэвээр үлдээснийг давж заалдах шатны шүүхийн албан ёсны төлөөлөгч 12 дугаар сарын 8-нд мэдэгджээ.


Ираны Зэвсэгт хүчний элит анги болох Лалын хувьсгалыг хамгаалах корпус Рухолл Замыг баривчилсан тухай 2019 оны 10 дугаар сарын 14-нд мэдээлсэн байна. Нээлттэй эх сурвалжуудын мэдээллээр, тэрбээр 2017 оны 12 дугаар сараас 2018 оны нэгдүгээр сар хүртэл Иран даяар өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааг идэвхтэй сурвалжилж мэдээлж байжээ. Түүнийг Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулсан”, Франц, АНУ, Израилын тагнуулуудтай хамтран ажилласан хэрэгт буруутгаж баривчилсан байна. 


Рухолл Зам нь үйл ажиллагаагаа гадаадаас явуулдаг Ираны сэтгүүлч, идэвхтэн гэдгээрээ алдартай байсан юм.


Связанные новости