Иргэдийг татан авах ажлыг шат дараатай зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгаас нутаг буцах 14 оюутныг татан авах бэлтгэл ажлыг хангаж байна.
Улс оронд "Ковид-19" халдвар тархсаны улмаас нийслэл болон зарим аймагт иргэд, оюутнууд хөл хорионд орсон. Иймд Өмнөговь аймгийн удирдлагууд нутгийнхаа иргэдийг татан авах ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байна. Улаанаатар-Даланзадгадын чиглэлд энэ сарын 9-ний 10 цагт 40 зорчигчтой 1 автобус, 14.00 цагт 72 оюутантай 2 автобус, Дорноговь -Даланзадгад чиглэлд 41 оюутантай 2 автобус тус тус гарчээ. Аймгийн Онцгой коимссын мэдээлж байгаагаар, иргэдээ татан авч эхэлснээс хойш нийтдээ 583 иргэн иржээ. Нутагтаа ирсэн иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтад байх юм.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar