ӨМНӨГОВЬ: Хашиж хамгаалсан булгийн эх 241 болж нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг "Говь+Ус" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвөөр хөв цөөрөм байгуулах, булаг шандаа хашиж хамгаалах, гадаргын усыг хуримтлуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Гадаргын усыг хуримтлуулснаар газар тариаланд ашиглах, мал, зэрлэг амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
2021-2025
онд орон нутгийн төсөв болон уул уурхайн санхүүжилтээр 9 сумын нутаг дэвсгэрт 12 хөв цөөрөм байгуулж, 15 суманд 47 булаг шандын эхийг хашиж хамгаалснаар
аймгийн хэмжээнд хашиж хамгаалагдсан булгийн эх 241 болж нэмэгдсэн байна.
Өмнөговь
аймаг 2026 онд Баян-Овоо, Булган, Хүрмэн, Манлай суманд булгийн эхийг хашиж
хамгаалах, хөв цөөрөм байгуулах, Даланзадгад сумын хөв цөөрмийн халиагуур
шинээр байгуулах, Булган суманд хөв цөөрөм байгуулах, Ханбогд сумын Ундайн
голыг түшиглэн хөв цөөрөм байгуулах, Баяндалай суманд хөв цөөрөм байгуулах,
хуучин хөв цөөрмийг засварлах, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай сумын нутаг
дэвсгэрт хөв цөөрөм байгуулахаар төлөвлөн орон нутгийн төсөвт суулгажээ.
Связанные новости
Ulaanbaatar