Олимпын наадмын тамирчид, үзэгчдийг тусгаарлалтаас чөлөөлөх төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО. /TASS/. Ирэх онд болох Токиогийн олимпын наадамд хүрэлцэн ирэх гадны тамирчид, үзэгчдийг Японы Засгийн газар хоёр долоо хоногийн хугацаатай заавал хамрагдах тусгаарлалтаас чөлөөлөх төлөвтэй байна. Энэ тухай “Токио-2020”-г зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Тосиро Муто мэдэгджээ.
“Наадмыг зохион байгуулах хорооны коронавирусний дэгдэлтийг сөрөн зогсох
арга хэмжээг боловсруулах асуудал хариуцсан зохицуулалтын зөвлөлийн хуралдааны
үеэр халдварт өвчний нөхцөл байдал тогтвортой улс орнуудаас ирсэн тамирчид,
үзэгчдийг хоёр долоо хоногийн тусгаарлалтад заавал хамрагдахаас нь чөлөөлөх
бодолтой байгааг бид мэдэгдсэн” хэмээн тэрбээр хэлжээ.
Энэ асуудлаарх эцсийн шийдвэрийг төдийгүй хэр олон үзэгчийг хүлээн авах
тухайгаа Муто ирэх оны хавраас өмнө гаргана гэдгийг цохон тэмдэглэжээ.
Токиогийн олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын
9-нд зохион байгуулагдах ёстой байсан хэдий ч коронавирусний цар тахлын улмаас
нэг жилээр хойшлогдсон билээ. Наадам хойшлогдсон хэдий ч “Токио-2020” нэрийг
хэвээр хадгалж авч үлдэхээр болсон юм.