Оросын Паралимпын хорооны гишүүнчлэлийг сэргээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны есдүгээр сарын
27/РИА Новости/. Сөүл хотноо болж буй Олон улсын Паралимпын хорооны /IPC/
Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр тус
байгууллага дахь Оросын Паралимпын хорооны гишүүнчлэлийг сэргээлээ.
IPC-гийн гишүүн 111 улсын
төлөөлөгчид Оросын Паралимпын хорооны /ОПХ/ гишүүнчлэлийг сэргээхийг дэмжсэн бол 55
улс татгалзаж, 11 улс түдгэлзжээ. Хоёр дахь шатны санал хураалтаар 91 улс
гишүүнчлэлийг сэргээхийг дэмжиж, 77 улс эсэргүүцэж, 8 улс түдгэлзсэн байна.
Ингэснээр Олон улсын Паралимпын хороо дүрмийнхээ дагуу тус байгууллага дахь Оросын Паралимпын хорооны гишүүнчлэлийн бүрэн эрхийг сэргээлээ. Оросын тамирчид Паралимпын тоглолтуудад төрийн далбаагаа барьж, төрийн дууллаа эгшиглүүлж, үндэсний бэлгэдлүүдээ ашиглах боломжтой боллоо гэж ОПХ-ны цахим хуудсанд бичжээ.
Хоёр жилийн өмнө буюу 2023 оны
есдүгээр сард IPC-гийн Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу “дүрмийн дагуу гишүүний
үүргээ биелүүлэх боломжгүй болсон” Оросын Паралимпын хорооны гишүүнчлэлийг
хэсэгчлэн хүчингүй болгосон юм. Гэхдээ Оросын тамирчдад бие даасан статустайгаар
Паралимпын наадамд оролцох боломжийг хэвээр үлдээсэн бөгөөд Парис-2024 тоглолтод
Оросын 86 тамирчин оролцож, 64 медаль хүртсэн билээ.