Э.Холандын дээд амжилтын гоол "Манчестер Сити"-д хожил авчирлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-12-03 11:25:36

МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /RIA Novosti/. Английн Премьер лигийн 14-р тойргийн тоглолтод “Манчестер Сити” баг “Фулхэм”-ийг талбайд нь 5:4-өөр хожлоо.


Лондон хотод болсон уг тоглолтод “Манчестер Сити” багийн гоолуудыг Эрлинг Холанд (17 дахь минутад), Тижани Рейндерс (37), Фил Фоден (44, 48) нар хийсэн бол "Фулхэм"-ээс хагас хамгаалагч Сандер Берг автогоол (54) оруулсан байна. Талбайн эзэн багаас Эмил Смит-Роу (45+2), Алекс Ивоби (57), Самуэль Чуквуезе хоёр гоол (72, 78) хийжээ.


Э.Холандын гоол Английн Премьер лигт оруулсан 100 дахь гоол нь болжээ. Тэрбээр 111 дэх тоглолтдоо энэхүү амжилтыг тогтоолоо. Э.Холанд Английн Премьер лигийн түүхэнд  хамгийн богино хугацаанд 100 гоол оруулсан тоглогч болж, Английн довтлогч Алан Ширерийн 124 тоглолтын амжилтыг эвджээ. 


"Манчестер Сити" 28 оноогоор Английн Премьер лигийн хүснэгтийн хоёрдугаарт, "Фулхэм" 17 оноогоор 15-рт бичигдэж байна. Дараагийн тойрогт “Сити” 12 дугаар сарын 6-нд “Сандерленд”-тэй, харин “Фулхэм” 7-нд “Кристал Пэлас”-тай талбайдаа тоглоно.


14-р тойргийн өөр нэг тоглолтод “Эвертон” баг “Борнмут”-ийг талбайд нь 1:0-ээр хожсон байна.



Связанные новости