Д.Трампын зөвлөхөөс коронавирусний халдвар илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-11-10 12:29:51

ВАШИНГТОН. /NBC News/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын багийн зөвлөх Дэвид Боссигийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.


Д.Босси нь ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбоотой зарга мэдүүлэх асуудлыг ахлахаар болоод байсан юм. Тэрбээр Виржиниа муж улс дахь кампанит ажлын байранд өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн удаа очсон байна.


“Д.Босси халдвар авсан тул кампанит ажлын байр болон Зууван танхимд байж болохгүй. Иймээс тэрбээр шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломжгүй болж байна” гэж эх сурвалжуудын нэг нь мэдээлжээ.


Bloomberg News” Д.Боссиг коронавирусээр халдварласан талаар хамгийн эхэнд мэдээлсэн байна. Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д 10 сая гаруй хүн халдвар авч, 237 мянга гаруй хүн нас баржээ. 

Связанные новости