"Увс чацаргана", "Бодь Даатгал"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-03 09:56:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, 11 дүгээр сарын 2-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 31 ХК-ийн 45.3 сая төгрөгийн үнийн дүнтэй 378.182 хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Увс чацаргана" (CHR+15.00%) болон "Бодь Даатгал" ХК (BODI+14.47%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Техник импорт" (TEX-14.34%) болон "Дорнод худалдаа" ХК (DES-6.73%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр Хөрөнгө оруулалтын сангийн нийт 69.908 нэгж эрх 7.7 сая төгрөгөөр арилжилсан байна.

ТOP 20 индекс 0.27 хувиар буурч, 17359.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,570,704,040,624.37 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости