Хөрөнгийн биржид 6.9 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт
5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 5,742,932,423.41 төгрөгийн
арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар
мөн нийт 53 компанийн 6.9 сая хувьцааг 772,926,123.77 төгрөгөөр
арилжив
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 49 компанийн бондыг нийт 4,900,600.00 төгрөгөөр арилжив.
Анхны хамтын хаалттай
хөрөнгө оруулалтын сан болох “Үндэсний хөрөнгө оруулалтын сан"-гийн анхдагч
зах зээлийн арилжааны захиалгаар 2,245 хувь хүн, ААН-ийн нийт 5,537,565,300 төгрөгийн
үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс
16.5 хувиар давсан үзүүлэлт боллоо.
Хөрөнгө оруулалтын
сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,003,967 нэгж эрхийг
нийт 215.1
сая төгрөгөөр арилжаалсан
байна.
10 дугаар сарын
30-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,564,144,782,645 төгрөг болсон
бол "ТОП 20" индекс 17406.44 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.06 хувиар
өссөн үзүүлэлттэй байна.