Арменийн амь үрэгдсэн цэргийн тоо мянга давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /BBC/. Арменийн амь үрэгдсэн цэргүүдийн нэрсийн жагсаалтад мягмар гарагт 35 хүний нэрс шинээр нэмэгдэж, энэ тоо мянга давжээ. Карабахт байлдааны ажиллагаа 9 дүгээр сарын 27-нд эхэлсэн. Фронтын хэд хэдэн хэсэгт Армени, Азербайжаны хүчний хооронд байлдаан үргэлжилсээр байна.
Албан
ёсны мэдээллээр, Фронтын шугамын хоёр талаас нээсэн их бууны галд өртөж 100
гаруй энгийн номхон иргэн амиа алджээ. ОХУ, Франц, АНУ-ын зуучлагч талуудын
шахалтаар талууд гурван удаа түр эвлэрэл зарласан хэдий ч Армени, Азербайжан
бие биенээ буруутгаж, гал зогсоох дэглэм талаар болсон юм.
Азербайжан, Туркийг түрэмгийлэгчид
гэдгийг дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг
Арменийн
Ерөнхий сайд Никол Пашинян ард түмэндээ хандан үг хэлэхдээ, энэ дайн болж буй
үед дэлхий даяар Карабахын мөргөлдөөний тухай ойлголт эрс өөрчлөгдсөн гэжээ. Азербайжан,
Туркийг түрэмгийлэгч гэдгийг одоо олон улсын гол тоглогчид хүлээн зөвшөөрч байна
гэж тэрбээр хэлсэн байна.
"Азербайжаны талд террористууд болон хөлсний цэргүүд байгаа нь дэлхий дахинд нэгэнт нотлогдсон баримт юм" гэж Н.Пашинян мэдэгдэж, Арменийн эрх баригчдын зөв, үр дүнтэй дипломат ажиллагааны үр дүн олон улсын нийгэмлэгийн байдалд өөрчлөлт авчирна гэж үзэж банйа.
Армянчуудыг бүх хүчээ дайчлахыг
Н.Пашинян уриалжээ
"Азербайжан
ялахгүй. Карабахт тэмцэхэд хангалттай хэмжээний зэвсэг, нөөц байгаа хэдий ч
ялагдал хүлээхгүйн тулд Арменийн ард түмэн бүх хүчээ дайчилж, хатуу сахилга
баттай байж, тушаалыг үг дуугүй биелүүлэх хэрэгтэй" гэж Н.Пашинян ард түмэндээ
хандан хэлсэн байна.
Азербайжаны
цэргүүд Лачин хот руу гал нээсэн тухай хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын
Бүгд Найрамдах улсын эрх баригчид хэдхэн цагийн өмнө мэдэгджээ. Армени, Карабах
хоорондын гол зам Лачин хотоор дайран өнгөрдөг байна.
Харин Лачин
хот руу гал нээснийг Азербайжаны цэргүүд няцаажээ. Арменийн олон нийтийн хэвлэл
мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэл үндэслэлгүй бөгөөд худал гэж Азербайжаны
Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсан байна.
