"Улаансан", "Махимпекс"-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 22-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 ХК-ийн 70,500,236.83 төгрөгийн үнийн дүн бүхий 182.289 хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Улаансан" (UNS+12.93%) болон "Махимпекс" ХК (MMX+10.65%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик холдинг" (MIK-14.00%) болон "Бодь Даатгал" ХК (BODI-2.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ТOP 20 индекс 0.46 хувиар буурч, 17447.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,563,173,588,815.48 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.