"Тандэм инвэст ББСБ" нэмж хувьцаа гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Тандэм инвэст ББСБ" хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлажээ.
Тус ХК-ийн ТУЗ-ийн тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сарын 25-ны 09:00 цагт хуралдуулахаар болжээ. Хурлаар компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтоох талаар хэлэлцэх талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.