"Таван толгой", "Монос хүнс"-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 13-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 25 ХК-ийн 37.1 сая төгрөгийн үнийн дүнтэй 369.254 хувьцаа арилжив. Үүнээс 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Таван толгой" (TTL+2.65%) болон "Монос хүнс" ХК (MFC+1.41%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" (SHG-10.00%) болон "Монинжбар" ХК (MIB-8.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ТOP 20 индекс 0.39 хувиар өсөж, 17393.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,586,761,962,137.71 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.