Хөрөнгийн биржид 1.7 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-12 11:42:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 570,327,051.51 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар мөн нийт 50 компанийн 1,783,671  ширхэг хувьцааг 515,427,191.51 төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:


Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 549 үнэт цаасыг 54,899,860 төгрөгөөр арилжив.

10 дугаар сарын 9-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2,599,908,876,684.46 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17601.52  нэгж болж өмнөх 7 хоногоос 0.07 хувиар өсжээ.


Связанные новости