Зарим компанийг үнэт цаасны бүртгэлээс хасав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өргөн хэрэглээ”, “Эсгий гутал”, “Бороогийн үйлдвэр”, “Дизель зуухны угсралт, засварын газар”, “Ноёт хайрхан” ХК-ийг тус тус Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлтэй хувьцаат компанийн бүртгэлээс хаслаа.
Тодруулбал, “Өргөн хэрэглээ”, “Эсгий гутал” ХК нь СЗХ-ноос үнэт цаасны арилжааг нь зогсоосноос хойш дараалсан 5-аас дээш жил арилжаагаа сэргээгээгүй байна. Харин “Бороогийн үйлдвэр”, “Дизель зуухны угсралт, засварын газар”, “Ноёт хайрхан” ХК-иуд нь Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй байжээ.
Дээрх компаниудыг СЗХ-ны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын холбогдох заалтууд болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоотыг үндэслэн, "Монголын Хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар үнэт цаасны бүртгэлээс хасчээ.