"Материал Импекс", "Адуун Чулуун" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 7-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 ХК-ийн 35.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 439.779 хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Материал Импекс" (MIE+14.92%) болон "Адуун Чулуун" ХК (ADL+7.22%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистикс" (ETR-14.94%) болон "Нийслэл Өргөө" ХК (NUR-11.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.35 хувиар өөж, 17049.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,581,393,318,359.48 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.