Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.9 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-07 11:32:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн цар тахлын нөлөөллийн улмаас буураад байсан манай улсын хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлт ТОП-20 ХК-ийн индекс энэ оны гуравдугаар хагаст сэргэж, 15 мянган нэгжээс 17 мянган нэгж болон өсөөд байна. Тодруулбал, ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 4577 нэгжээр буурч, 16208 болоод байсан юм. 

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.9 хувиар буурч, 2.503.5 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны жилийн эцсийн ДНБ-ний дүнд харьцуулахад 6.8 хувьтай тэнцэж байв. 


Хувьцааны ханшийн өсөлт, бууралтыг илэрхийлэх ТОП-20 индекс 17 мянган нэгж болж өсөв


Энэ оны хагас жилд нийт 29.1 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжсанаас өмнөх оны мөн үеэс 67.8 хувиар буурчээ. Нийт арилжааны 2 хувийг Засгийн газрын үнэт цаас, 17.2 хувийг компанийн бонд, 80.8 хувийг хувьцаа тус тус эзэлж байна. 

Өнөөдрийн байдлаар манай улсад хөрөнгийн зах зээлд 304 хувьцаат компани бүртгэлтэй байна. СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны 53 компани үйл ажиллагаа явуулж байна. 


Связанные новости