"Хар Тарвагатай", "Ай Түүлс" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 3-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 36 ХК-ийн 57,149,672.57 төгрөгийн үнийн дүн бүхий 556.596 хувьцаа арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Хар Тарвагатай" (TVT+15.00%) болон "Ай Түүлс" ХК (ITLS+8.30%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Төмрийн Завод" (TMZ-10.99%) болон "Баянгол Зочид Буудал" ХК (BNG-10.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 56 үнэт цаасыг 5.6 сая төгрөгөөр арилжив.
"TOP 20" индекс 0.14 хувиар өсөж, 17092.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,592,360,684,823.16 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.