"Би ди сек", "Багануур" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 2-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 35 ХК-ийн 57,295,504,06 төгрөгийн үнийн дүн бүхий 267.425 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Би ди сек" (BDS+4.75%) болон "Багануур" ХК (BAN+4.45%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" (BEU-15.00%) болон "Ремикон" ХК (RMC-11.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 үнэт цаасыг 400 мянган төгрөгөөр арилжсан байна. "TOP 20" индекс 0.54 хувиар буурч 17068.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,585,742,640,882.81 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.