Абэ Шинзо АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-08-29 14:32:09

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ирэх даваа гарагт утсаар ярихаар товложээ.


Ерөнхий сайд эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцрохоор төлөвлөж буйгаа баасан гарагт мэдэгдсэн юм. Тэрбээр дараагийн Ерөнхий сайдыг сонгох хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.


Абэ Шинзо мөн нягт харилцаа тогтоосон бусад орны удирдагчидтай утсаар ярихыг зорьж байгаа аж. Мөн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөсөө өмнө Японы аюулгүй байдлын шинэ стратегийн төлөвлөгөөг танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Связанные новости