Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-28 15:41:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөрөнгийн зах зээлд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдсэний өдөр өнөөдөр тохиож байна. 

1995 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрийн өмч хувьчлалын үед хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр олгож байсан хувьцааг бэлэн мөнгөөр арилжих  боломжтой болж байв.


Өнгөрсөн хугацаанд нийт 2.6 тэрбум ширхэг үнэт цаасыг 3.3 их наяд төгрөгөөр арилжаалжээ. 


Монголын Хөрөнгийн биржийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байсан 29 брокерийн пүүсийг хувьчилж, бие даасан хуулийн этгээд болгон зохион байгуулснаар үнэт цаасны зах зээл дараагийн хөгжлийн шатандаа дэвшсэн билээ.



Связанные новости