"Талх чихэр", "УБ-БҮК" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-27 17:36:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 8 дугаар сарын 27-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 24 ХК-ийн 122.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 628.175 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Талх чихэр" (TCK+12.96%) болон "УБ-БҮК" ХК (BUK+9.34%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан нэхий" (NEH-12.01%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD-5.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг үнэт цаасыг  500,050 төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 0.26 хувиар өсөж, 17144.00 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,597,129,620,918.56 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Связанные новости