"Гермес центр" 518.4 саяын ногдол ашиг тараахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-26 15:17:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Гермес” ХК-ийн ТУЗ-ийн  энэ оны 8-р сарын 24-ний №14 тоот тогтоолоор 2020 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6.6 төгрөг буюу нийт 518.4 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов. 

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг ирэх сарын 9-нөөр гаргах бөгөөд энэ оны 9 дүгээр сарын 15-нд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв. 


Связанные новости