Тайлангаа ирүүлээгүй компаниудын нэрсийг мэдэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржээс тус биржид бүртгэлтэй зарим хувьцаат компани СЗХ-ны "Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын дагуу хуулийн хугацаанд санхүү, үйл ажиллагааны тайлангаа ирүүлээгүйг мэдээллээ.
Тодруулбал, Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд нь “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20.1.6 болон “Нягтлан бодох бүртгэлийн хууль”-ийн 10.3 дугаар зүйлд заасны дагуу хагас жилийн санхүүгийн тайланг энэ оны 7 дугаар сарын 20-ны дотор Монголын Хөрөнгийн бирж (МХБ)-д хүргүүлэх үүрэгтэй. МХБ нь үүргээ биелүүлээгүй компаниудад үнэт цаасны бүртгэлээс хасах хүртэл шат дараалсан арга хэмжээг ногдуулдаг талаар мэдэгдлээ.
МХБ нь дээрх хуулиуд болон СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 4.11-д заасан мэдээллийг зохих журмын дагуу нийтэд хүргэх үүргийг биелүүлээгүй компанид Хөрөнгийн бирж зөрчил гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан шаардлага хүргүүлдэг.
Гаргасан зөрчлийг тогтоосон хугацаанд арилгаагүй тохиолдолд энэ талаарх мэдээллийг СЗХ-нд хүргүүлнэ гэж заасны дагуу 2020 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлэх талаар 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр, санхүүгийн тайлан болон хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа ирүүлэх 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр тус тус өөрийн цахим хуудсаараа дамжуулан компаниудад мэдэгдсэн. Үүний дагуу заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй нэр бүхий хувьцаат компанийн мэдээллийг СЗХ-нд энэ оны 8 дугаар сарын 11-нд хүргүүлжээ.
Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу. Үйл ажиллагааны тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.