"Бодь даатгал" ХК-ийн хувьцаа эзэмшигчид хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-25 14:26:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Бодь Даатгал” ХК-ийн ТУЗ-ийн энэ оны 7 дугаар сарын 24-ний № 20/04 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг энэ оны 9 дүгээр сарын 9-нд хуралдуулахаар болжээ. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар:

  • 2020 оны хагас жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан,
  • энэ оны хоёрдугаар хагасын бизнес төлөвлөлтийг танилцуулах,
  • Компанийн “Дүрэм”-ийн төслийг батлах,
  • компанийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох, 
  • мөн ТУЗ-ийн төсөв батлах аж. 

Связанные новости