"Дархан нэхий", "УИД" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 8 дугаар сарын 19-ндөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 ХК-ийн 61.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 569.018 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Дархан нэхий" (NEH+14.99%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+12.38%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нийслэл өргөө" (NUR-13.33%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERDN-10.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн өрийн хэрэгслийн арилжаагаар 98 ширхэг "ЛэндМН бонд" 9.8 төгрөгөөр арилжаалав.
"TOP 20" индекс 0.75 хувиар өсөж, 16828.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,574,455,161,262 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.