"Монгол нэхмэл", "Улаанбаатар хивс" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-28 18:45:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 ХК-ийн 109.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 278.436 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр "Монгол нэхмэл" (MNH+8.57%) болон "Улаанбаатар хивс" ХК UBH+5.13%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэт хүнс" (TAS-5.88%) болон "Би ди сек" ХК (BDS-3.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Багцын арилжаагаар Инвескор ББСБ ХК-ийн 450.000 хувьцааг 963,900,000  төгрөгөөр арилжаалав. 

"TOP 20" индекс 0.28 хувиар өсөж, 16489.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 22,488,671,191,122.56 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

Связанные новости